#Enhdul #Suulchiin #Zahidal
SITE : http://www.daavkatunes.mn/
GROUP: https://www.facebook.com/groups/Daavka
PAGE: https://www.facebook.com/DGLMUSICSCHOOL
СҮҮЛЧИЙН ЗАХИДАЛ ДУУНЫ ҮГ
Миний хайраа одоо битгий уйл
Тэнгэр дээрээс харахад надад хэцүү байна
Бурхан чи бид хоёрыг салгаснаас биш
Чи минь ямар ч буруугүй ээ
Маргааш өглөө би нэгэн навчис болоод
Чинийхээ хажуугаар хийсэн буугаад
Амьдралын тэр сайхан гэрэл гэгээг
Чамдаа би чинь шивнье дээ
Диваажин гэж байдаг юм байна
Дэргэдээс чинь харж байна цугтаа байж чадахгүй
Чинийхээ залбиралаар би дэндүү жаргалтай хайрт минь
Зүүд нойронд чинь нэгэн од гийвэл
Харвах тэр одыг намайгаа гэж бодоод
Хамтдаа байсан өдрүүдийнхээ дурсамжийг
Дахин эргэн санаарай
Нэгэн өглөө би цасан ширхэг болоод
Булбарай хацар дээр чинь хайлан буугаад
Ярьдаг байсан тэр ирээдүйгээ
Дахин нэг ярилцъя
Диваажин гэж байдаг юм байна
Дэргэдээс чинь харж байна цугтаа байж чадахгүй
Чинийхээ залбиралаар би
Дэндүү жаргалтай хайрт минь
Сүүлчийн хэдэн үгээ чамдаа захидлаар илгээе
Сайхан амьдралыг олоод сэтгэл өөдрөг амьдар
Сартай тэнгэр лүү харах болгон доо
Сэмхэн миний тухай бодоорой
Алсаас харан хайрлах ёстой л юм байлгүй
Амталж үзсэн хайр минь ганцхан чи л байсан
Түшиг болон чамдаа нууцхан туслан
Эндээс би чинь харан сууна
Диваажин гэж байдаг юм байна
Дэргэдээс чинь харж байна цугтаа байж чадахгүй
Чинийхээ залбиралаар би
Дэндүү жаргалтай хайрт минь