Home » News & Politics » ОТ-н гэрээ хэрхэн 51-ээс 34% болон буурсан бэ?

ОТ-н гэрээ хэрхэн 51-ээс 34% болон буурсан бэ?

Written By Breakingnews Mn on Monday, Apr 16, 2018 | 06:26 AM

 
2009 оны 3 сарын 2-ны орой ҮАБЗ хуралдаж ОТ-н гэрээний талаар хэлэлцжээ. Тэр үеийн ҮАБЗД-д Ерөнхийлөгч Намбарын Энхбаяр , УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ЕС Санжийн Баяр нар багтдаг байсан бөгөөд Н.Энхбаяр нь ОТ-н уурхайг ашиглах гэрээнд Монголын эзлэх хувийг 51 байх ёстой хэмээн зүтгэсэн бол нөгөө 2 нь 34 хувь байх ёстой хэмээн зүтгүүлэн 2/1-ийн харьцаагаар С.Баяр Д.Дэмбэрэл нар дийлж ОТ-д Монголын эзлэх хувь 34 байх ёстой байхаар болгожээ. Харин үүнээс 7 сарын дараа Санжийн Баяр , Сангажавын Баярцогт, Дашдоржийн Зоригт, Лүймэдийн Гансүх нар ОТ-н гэрээний боловсруулалтыг дуусган батлахдаа арай чүү 34 хувь дээр тэсэж тогтсон Монголын талын эзлэх хувийг РиоТинтогоос зээлэхээр болгож орхисон байдаг.