Home » People & Blogs » #НүдээНээ: Цэцэг цэврүү шиг тэр нандин хүмүүсийг бүү гомдоо

#НүдээНээ: Цэцэг цэврүү шиг тэр нандин хүмүүсийг бүү гомдоо

Written By YOLO.mn on Wednesday, Nov 01, 2017 | 04:04 AM

 
Өнөөдөр Үндэсний өгөх өдөр билээ. “Өгөх” гэдэг үгийг сонсоод аливаа материаллаг эд зүйл, бэлэг сэлт гэж хамгийн түрүүнд санаанд буух байх. Гэхдээ яг үнэндээ хүнд чин сэтгэлээсээ “баярлалаа” гэж хэлж талархлаа илэрхийлсэн ч энэ нь сайхан сэтгэлийн хэлтэрхийг өгч байгаагаас өөрцгүй билээ. Өөрөөр хэлбэл тухайн хүнд тааламжтай эсвэл сэтгэлийг нь сэргээх ямар нэгэн үйлдэл хийх, туслах, хүндлэл үзүүлэх, хайрлаж халамжлах зэрэг нь ч үүнд хамаарах юм. Энэхүү өдөрт зориулж бид охид болон тэдний эрхийн талаарх хөвгүүдийн сэтгэгдлийг сонссон юм. Магадгүй уншигч та охидын талаарх асуудал өгөх өдөртэй ямар хамаатай вэ гэж бодож болох юм. Харин ч хамгийн их хамаатай юм. Хэрэв нийгэмд байгаа эрэгтэй эмэгтэй, том жижиг, хөгшин залуу хүн бүр охидыг хайрлаж, хамгаалж, хүндэлж чадвал тэд хэчнээн аз жаргалтай бөгөөд айх айдасгүй байх боломж бүрдэх юм. Охидыг юу гэж боддог вэ гэсэн чинь нэгэн хүү “ЦЭВЭРЧ НЯМБАЙ БАЙДЛЫГ ХАДГАЛДАГ ХҮМҮҮС” гэсэн шүү. Айхтар гоё тодорхойлолт байгаа биз! https://www.yolo.mn/z/1994